Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгт 25 мянган иргэн оролцов

img

Өнөөдөр орон даяар “Эрүүл мэнд – Эрхэм баян” уриан дор  зохиогдсон Эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгт эрүүл мэндийн байгууллагууд бүтэн өдрийн туршид өөр өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хүссэн иргэдэд тухайн нөхцөлд үзүүлэх боломжтой үзлэг, шинжилгээг хийж, сургалт сурталчилгаа явууллаа. Сүхбаатарын талбай болон аймгуудын төв талбай дээр зохион байгуулсан үзлэг шинжилгээ дараах төрлүүдээр хийгдсэн юм. Тухайлбал, цусан дахь сахарын шинжилгээ, ХДХВ/ДОХ-ын шинжилгээ, харшлын сорил, харшлын үзлэг, хараагаа шалгуулах, даралтаа хэмжүүлэх, цусны донор болох, жин өндрөө хэмжүүлэх, цусны бүлгээ тодорхойлуулах,эмийн зохистой хэрэглээний зөвлөмж, зөв хооллолтын зөвлөгөө, бэлгэвч авах зэрэг үйлчилгээнд хамрагдав. Өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбай дээр байрласан нүүдлийн нөхцөлд ерөнхий мэс засал хийх, шүд эмчлэх, рентген оношлогоо хийх тусгай техник,тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нүүдлийн эмнэлгээр үйлчлүүлж, үзлэг, шинжилгээ хийлгэх хүсэлтэй хүмүүс өдөрлөг эхэлсэн цагаас дуусах хүртэл маш олноороо дугаарлан зогссон байсан юм. Дашрамд дуулгахад, эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгт 16.00 цагийн байдлаар 24584 иргэд оролцсон аж. Мэдээллийг бүх эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлсэн тоог нэгтгэн гаргасан бөгөөд нийслэлийн үзлэг шинжилгээнд зургаан мянган хүн, мэдээлэл сурталчилгаанд гурван мянган хүн, нийт 21 аймгийн хэмжээнд үзлэг шинжилгээнд 10 мянга орчим хүн, мэдээлэл сурталчилгаанд таван мянган хүн хамрагдсан байна.       П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

INGEJ MONGO HORONGOND URELGEN UR ASHIG MUUTAI ZUILD ZARAH AA BOLIMOOR BAINA.
2012-07-22
zochin:
Bolj l baina. olon hund tusalsan baihaa.
2012-04-29
ӨНДӨР БОЛОХЫГ ХҮСВЭЛ WWW.TALL.MN:
Өндөр болохыг хүсвэл www.TALL.mn -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ Өндөр болох боломжтой боллоо.
2012-04-29
Ene yam odoo showchin yam bolson yumuu, Emnelguud ni dampuuraad talbai deer garch ajlaa hiih gej
2012-04-29
250 Hun orson baihaa too anduuraad bna shuu baga show hii
2012-04-29
kkk:
SONGUULIIN SHOU
2012-04-29
bolimoor yom:
Ene said odoo udaxagui ogtsroxoo medeed mash ix shunaltaj bnaa. sayxan bas Surguuli tsetserlegiin xuuxdiin eruul mendiin uzleg gej neex ix mungu tuluvluud ter ni tegsen chin etseg exiin bugdiinx ni meddeg onoshiig l xelj uguud arai denduu nud xuursan ajil bolson. Amiin angailgaad l xuluun tsoxiod l, yadaj neg shinjilgee avdag bgaadaa. Ulsiin munguur xudlaa uursduuguu reklamdaad ternii orond ene malaas door emch naraa mergejil deeshuulex ajil xiimeer yom. Dandaa buruu onosh tavij buruu emchilgee xiij ard tumneeree turshlaga xiisen ene emch naraa anxaarmaar yom. Tegeed ter emcj nariinx ni ix zantai sexuugiin yanaa...
2012-04-29