Улаанбаатарт 13-15 хэм дулаан байна

img

Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, говийн нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ