Улсын харцага Г.Намсрайжав шүүгдэнэ
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Улсын харцага Г.Намсрайжавыг ирэх пүрэв гарагт шүүнэ.
Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны орчим хүүтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцож явахдаа дүрэм зөрчин нэг чигийн урсгалтай замд буцаж эргэхийг завдахад нь замын цагдаагийн ажилтан дүрэм зөрчихгүй байхыг сануулж бичиг баримтыг нь шалгах шаардлага тавих үед эсэргүүцэн зодоон хийж танхайрсан билээ.
Түүнд Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ