“Гэнжийн туульс” буюу “Эсрэг дурлал”

img

УДЭТ-ын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан алдарт “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн  “Эсрэг дурлал” хэмээх драмын жүжгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл боллоо.  Японы үе үеийн эзэн хаадын ёс зүй, гоо зүй болон улс төрийн хэрэгцээг хангаж ширээний ном нь байсаар буй Мүрасаки Шикибү гээч 30 гаруйхан настай "ганц бие өрх толгойлсон" япон эмэгтэй зохиолчийн одоогоос 1000-аад жилийн өмнө  бичигдсэн "Гэнжийн туульс" нь хүн төрөлхтний анхны роман гэгддэг аж. Уг зохиолыг сэтгүүлч, зохиолч Б.Галаарид  жүжгийн зохиол болгон бичиж, найруулагчаар нь  тус театрын найруулагч  МУУГЗ Ч.Найдандорж ажилласан байна.  Улсын драмын эрдмийн театрын тайзнаа анх удаа тавигдсан уг жүжигт МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь болон залуу үеийн чадварлаг  уран бүтээлчид тоглосон бөгөөд Гэрэлт ханхүү Гэнжийн дүрд тус театрын залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тоглолоо.  Тус жүжиг нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон  хайрын сэдэвтэй  ажээ. Жүжигт өгүүлснээр бөгөөд нэгэн хаан шивэгчиндээ хайртай болж, тэдний дундаас нь нэг хүү төрөөд, эх нь нас бардаг аж. Тэр хүү нь маш үзэсгэлэнтэй бөгөөд түүний амьдрал, хайр сэтгэл, зовлон шаналалын тухай өгүүлдэг ажээ. П.Наран Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үзэгч:
үнэхээр сайхан тавилттай болсон зохиол драм болсон байна лээ, манай жүжигчид ч үнэхээр гоё чадварлаг тоголсон. Та бүхэнд улам их амжилт хүсэе. Жүжгийн эхэнд ханхүүгийн шивэгчин яасан гоё эртний япон маягаар нугалаа донжыг тааруулж дуулваа, шүтсэн шүү.
2012-04-30
зочин:
гоё жүжиг байна лээ, маш их таалагдсан,
2012-04-30