Хөдөөгийн хүчтэнээр "Эрдэнэтийн хүчтэн" баг шалгарлаа

img

Хөдөө орон нутагт бөхийн спортыг хөгжүүлэх, тэдгээрийн амжилтыг дээшлүүлэх болон туршлага солилцуулах зорилгоор  хөдөө ажиллаж, амьдардаг бөхчүүдийн дунд "Хөдөөгийн хүчтэн" багийн барилдааныг МҮБХ-оос хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр дүнгээ гаргалаа. Энэ жилийн барилдаанд аймгийн арслан Ж.Лхагвасүрэн дасгалжуулагчтай Орхон аймгийн "Эрдэнэтийн хүчтэн" баг 73 даваагаар тэргүүлэн алтан цом, алтан медаль, мөнгөн шагналын эзэд болжээ. Харин мөнгөн медаль, мөнгөн цомын эздээр Ш.Бат-Очир дасгалжуулагчтай “Увснуур” баг 60 даваагаа тодорсон юм. Түүнчлэн Ш.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай "Булганхангайн хүчтэн" баг 49  даваагаар гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль, хүрэл цом, мөнгөн шагнал хүртсэн байна. Мөн “А” хэсэгт хувийн дүнгээр "Эрдэнэтийн хүчтэн" багийн гишүүн  сумын заан Б.Гантөмөр 18 даваагаар тэргүүлсэн бол тус багийн гишүүн  сумын заан Д.Хишигдаваа  17 даваагаар удааллаа. Харин гуравдугаар байранд аймгийн начин Б.Уртбаяр мөн 17 даваагаар шалгарсан бол “Б” хэсэгт хувийн дүнгээр Төв аймгийн "Дүнжингарав" багийн гишүүн аймгийн начин Т.Батсайхан 15 даваагаар тэргүүлсэн юм. Түүнчлэн Завхан аймгийн "Завхан" багийн гишүүн сумын заан Г.Анхбаяр  13 даваагаар удаалсан бол гуравдугаарт 13 даваагаар Төв аймгийн "Дүнжингарав" багийн гишүүн сумын заан  Б.Амгаланбаатар тодорсон аж. З.Цолмон  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ