Төсвийн ерөнхий менежерууд сургалтад хамрагдлаа

img

Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн сургалтыг зохион байгууллаа.   Сургалтад төсвийн ерөнхий менежер, орон сууцны конторын удирдлагууд, тендерийн үнэлгээний хорооны гишүүд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа. Энэ үеэр тендерээр хийгдэж байгаа ажлуудын чанар, хүртээмж, тендер шалгаруулалтад анхаарах зүйлс, хариуцлагыг өндөржүүлэх талаар ярилцжээ.   Энэ онд Баянзүрх дүүрэгт 17,8 тэрбум төгрөгний  хөрөнгө оруулалтын ажлын эрх шилжиж ирсэн бөгөөд үнэлгээний хорооноос  15 тендерийг зарлаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ