Ерөнхийлөгч генералуудад хүндэтгэл үзүүлэв

img

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 68  жилийн ойг өнгөрөгч баасан гаригт Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Генералуудын хөрөг зургийн үзэсгэлэн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолт, Зэвсэгт хүчний 032, 084-р ангийн жагсаалын болон гардан тулааны үзүүлбэр, обьект чөлөөлөх ажиллагаа, Афганистанд Бельгийн вант улсын дайчидтай хамтран үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн Энхийг дэмжих ажиллагааны сургалт, Зэвсэгт хүчний зэвсэглэлд сүүлийн жилүүдэд шинээр нэвтэрсэн зэвсэг, техникийн үзэсгэлэнг зохион байгуулжээ.   1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд анх 11 офицерт генерал цол олгосноос хойш эдүгээ хүртэл цэргийн энэ эрхэм дээд цолыг 158 хүн хүртээд байгаа ба тэдний 84 нь энх тунх байдаг аж. Харин 20-иод нь БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, Дотоодын цэрэгт удирдах албан тушаал хашдаг байна. Монголын генералуудаас өдгөө хамгийн ахмад нь 93 настай хошууч генерал Т.Алтангэрэл, хамгийн залуу нь 40 настай хошууч генерал Б.Баярмагнай, бригадын генерал Л.Онцгойбаяр нар юм. Энэ удаагийн Генералуудын баярын арга хэмжээнд 68 генерал оролцсон бөгөөд тэдний 50 нь гэр бүлийн хамт ирсэн аж. Генералуудад Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нар хоёр нүдний дуран, цэргийн хээрийн хувцас зэргийг дурсгалаа. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар дэслэгч генерал Л.Моломжамц, Г.Дамдинсүрэн, хошууч генерал Д.Магсаржав, А.Ганбат нарын 22 генералд зуслангийн хаус, эдлэн газрын хамт өгөх, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгох эрхийн батламжийг гардуулав. Генералуудын нийгмийн баталгааг сайжруулах үүднээс энэ арга хэмжээг 2011 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрөгч жил БХЯ-наас Хандгайтад таван генералд зуслангийн хаус барьж өгчээ.   Мөн энэ орой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж генералуудыг “Их тэнгэр” цогцолборт хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
том гэдэстэй царай муутай генералууд
2014-01-12
mmm:
ком-ын цаанаас алиа царайтай хөгжлийн бэрхшээлтэй гарууд л ингэж том том хуцдаг байхгүй юу. генералуудаа хүндэтгсэн нь сайхан ажил болжээ
2012-11-02
ter zarim neg manra sdanuudig gantshan jil hilru yvuulchuul ingej tsor tsor gehiin harhiimsan
2012-10-07
oyunaa:
bolj dee generaluud
2012-05-02
Иргэн:
Энэ хаус улсын өмч шүү. Нас бартлаа суу. дараа нь хурааж авна. Магадгүй өмнө нь ч авах байх. Гамтай эдлээрэй. Засварын үнийг нь та нараас гаргуулна шүү.
2012-04-30
зочин:
Зуун ямаанд жаран ухна гэдэг л энэ байхаа
2012-04-30
Ямар утгагүй тэнэг ой гээч вээ? Тэгээд бас дээрээс нь зуслангийн хаус өглөө гэнэ үү? Энэ ямар тэнэглэл вэ? Ядарсан гэр оронгүй хүмүүс өчнөөн мянгаараа байна хөөе
2012-04-30
bi:
Za bolj de, tur hundlen hairlah humuusee hundlej hairlah hergtei.
2012-04-30
Дугар:
Дугаар хорооны иргэн Дугарын хуруу хумсаа хугалан цуглуулсан мөнгө буюу ганц хүүгийнхээ цэргийн тэнцүүлэх албанд төлсөн 3.4 сая төгрөг хэнд очиж буй нь тодорхой болов...Шудагрга байя л даа.
2012-04-30
Mongol ulsyn tuloo zutgie! Teg, teg
2012-04-30
Saihan tejeesen mal bna daa chi
2012-04-30
22 генералд зуслангийн хаус, эдлэн газрын хамт өгөх, эсвэл түүнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгох гэж гарчигаа өгвөл таарна
2012-04-30
Цэргийн алба хааж үзээгүй хужаагийн шээс байна даа чи
2012-04-30
avilgach baagiinuudad yu nid ni hundetgel uzuuldiin mongol tsereg gj uzliin yumnuud l yavdag shde hundet haruuliin huvtas ni yadaj alialagchiin huvtsas tserguudiinh ni gj tsaanaa l sur suldgui shalnii alchuur shig bdag shdeee
2012-04-30
Saihan tejeesen mal bna daa chi
Цэргийн алба хааж үзээгүй хужаагийн шээс байна даа чи