П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар Азийн аварга боллоо

img

Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл, нийт есөн медаль хүртэж, багийн амжилтаар гуравдугаар байрт шалгарчээ. Тэмцээний эхний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Монголын баг тамирчдаас ОУХМ П.Лхамдэгд /эмэгтэй, -78 кг/ алт, ОУХМ Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/ мөнгө,  Ц.Наранжаргал /эмэгтэй, 70 кг/, С.Мияарагчаа /эрэгтэй, 66 кг/ нар хүрэл медаль хүртжээ.Харин  хоёр дахь өдрийн барилдаанаас дахин нэг тивийн аваргатай боллоо. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 48 кг-д зодоглосон ОУХМ М.Уранцэцэг аваргалсан бол 52 кг-д Гавьяат тамирчин М.Бундмаа мөнгө, 57 кг-д Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Н.Батсуурь нар тус тус хүрэл медаль хүртсэн байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manai judogiin 2 miss hamgiin huurhun busguichuud bayr hurgey
2012-04-30
dasgaljyylagchd bas bayar hurgie
2012-04-30