Р.Чойном агсны 75 насны ойгоор морин уралдаан зохион байгуулна

img

Төрийн шагналт, нэрт яруу найрагч Р.Чойном агсны 75 насны ой энэ онд болох юм. Чойномын өвийг хамгаалах "Өд" сангаас найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Дархан суманд хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. 20 гаруй жилийн өмнө хэвлэгдсэн алдарт "Сүмтэй бударын чулуу" номыг нь хоёр дэвтрээр дахин хэвлүүлээд байна. Хойшдоо "Сүмтэй бударын чулуу" хос цомог болон Чойномын амьдрал, уран бүтээлийг харуулсан богино хэмжээний кино хийх, уламжлал болоод буй "Оюухай-2011" найргийн наадам зохиох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ