Монгол, Австрийн бизнес форум болно

img

Монгол, Австрийн бизнес форум ирэх сарын 18-нд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болох гэж байна. Энэхүү форум нь хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Форумд БНХАУ-ын Бээжин хотод суугаа Австри улсын Элчин сайд тэргүүтэй 20 гаруй бизнесийн төлөөлөгчид ирэх бөгөөд  манай улсын эрүүл мэнд, эмнэлэгийн салбар, инженер болон барилгын салбар, уул уурхайн салбар, дэд бүтэц, санхүү, зөвлөх үйлчилгээний салбар, уул уурхайн машин тоног төхөөрөмжийн чиглэлийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ulam urgujih boltugai.
2012-04-30