Монгол хотуудын үзэсгэлэн боллоо
Мишээл экспо төвд “Монголын хотуудын холбоо”-ноос зохион байгуулж буй “Монголын хотууд 2011” үзэсгэлэн яармаг болж байна. Уг үзэсгэлэнд Монгол Улсын хот байгуулалтын түүхэн замнал болон Монголын хотуудын холбооны гишүүн 33 хотын түүхийг танилцуулж байгаа аж. Энэхүү арга хэмжээ нь хотуудын өнгө төрх ирээдүйн чиг хандлага, хөгжлийн өнөөгийн түвшинг харуулж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан танилцуулах зорилготой юм. Мөн орон нутгаа төлөөлсөн шилдэг бүтээгдэхүүний худалдаа, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн зөвлөлийн уулзалт, соёл урлагийн тоглолтууд болж байна. Тус үзэсгэлэн хүндэтгэлийн хүлээн авалт, шилдэг аж ахуй нэгжүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллгаагаар өнөөдөр өндөрлөх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ