
Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын Скаутын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн холбоо зэрэг 10 байгууллага хамтран “Найман санал” зорилтот хөтөлбөрийг санаачилсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тэд “Найман санал” хөтөлбөртөө их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, залуу хүмүүст хөгжих боломжийг нээлттэй олгох, орон сууцны асуудлаа шийдэхэд дэмжлэг үзүүлэх, сурагчдын нийтийн тээврийн хөнгөлөлт, жижиг дунд бизнесийн орчныг сайжруулах зэрэг саналыг оруулсан байна. Тэд энэхүү саналаа УИХ-д өрсөлдөж буй намуудын мөрийн хөтөлбөрт оруулах хүсэлт гарган, саналаа хүргүүлээд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ