Морин хуурын олон улсын III их наадам үргэлжилж байна

img

Морин хуурын олон улсын III их наадам өчигдөр Улаанбаатарт нээлтээ хийлээ. Дэлхийн морин хуурын холбоо хамтран зохион байгуулж буй уг наадмын үйл ажиллагаа хуур урлаачдын үзэсгэлэнгээр эхэлсэн. Мөн энэхүү наадмын хүрээнд морин хуурт зориулсан Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийн тоглолт, морин хуур хөгжмийн дэлхийн хөгжимд эзлэх байр суурь болон бусад сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. Их наадамд манай улсын морин хуурчид болон Япон, ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 200 -гаад морин хуурч, суралцагч, сонирхогч, эрдэмтэн судлаачид оролцож байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ