
БСШУЯ санаачлан Францын элчин сайдын яам болон О-де-Сейнь мужийн дэмжлэгтэйгээр “Нэгэн зууны тэртээх Монгол улс-францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн өнөөдөр 17.00 цагт Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.
Энэхүү үзэсгэлэнд 1913 онд Францын гэрэл зурагчид Манжийн дарлалаас гарч, тусгаар тогтнолоо дөнгөж олоод байсан Монгол Улсын нийслэл Өргөө хотыг бүхлээр нь өнгөт гэрэл зургийн хальс, видео дуранд буулгасан түүхэн баримтуудыг дэлгэсэн үзүүлэх аж.
Монголын түүх, соёлтой холбоотой хар цагаан дүрс бичлэг, 80 гаруй өнгөт гэрэл зураг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр үзэгчдэд хүрэх бөгөөд франц судлаачдын өгүүллэг, 1913 оны 50 гаруй өнгөт зураг бүхий зургийн цомог хэвлэгдэн гарах юм байна. Энэхүү сонирхолтой үзэсгэлэн долдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ