Монгол оюутнуудыг нутаг буцаах шийдвэрийг цуцаллаа
ОХУ-ын Екатеринбург хотод мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт сэжигтнээр татагдсан гурван оюутны цуснаас авсан шинжилгээний хариу гарч гэм буруугүй болох нь шүүхээр тогтоогджээ. Тэднийг Цагдаагийн байгууллагаас тэднийг шинжилгээнд хамруулж, мансууруулах бодис хэрэглээгүй болохыг тогтоосон ч тус хотын Аюулгүй байдлын зөвлөлөөс “Засаг захиргааны хэв журам зөрчсөн” гэж үзээд ОХУ-аас албадан гаргах шийдвэр гаргажээ. Эл шийдвэрийг эсэргүүцэн монгол оюутнууд тус улсын Свердловск мужийн шүүхэд гомдол гаргасан байна.Уг гомдлыг шүүхээс хэлэлцэн тэднийг албадан буцаах шийдвэрийг цуцалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ