Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпод оролцоно
Монгол улсаас чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид “Лондон-2012” олимпийн наадамд бүрэн бүрэлдэхүүнээр оролцохоор боллоо. Өмнө нь МУГТ О.Бурмаа 2004 оны Афины олимпод оролцож байжээ.
Эмэгтэй
48 кг 1. Даваасүхийн Отгонцэцэг, Davaashuh Otgontsetseg /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл медальт/ 2. Ванеса Холодинская, Vanesa Holodinskya /Белорусь/ 3. Эстера Добре /Румын/ 3. Ребека Ндола Диамбо /Камерун/ Энэ жинд 20 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт узбекийн бөх Даулетбек Якшимуратоваг цэвэр дарж хоёрдугаар тойрогт румыний бөх Эстера Добрег 6:0, 6:0 онооны харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө барилдаанд украиний бөх Олександра Когутыг 1:3, 1:1, 4:0 оноогоор ялж дараа нь белоруссийн бөх Ванеса Холодинскаяг 3:3, 4:0 онооны харьцаагаар дийлж алтан медаль хүртэв. 55 кг 1. Кум Ок Хан, Kum Ok Han /БНАСАУ/ 2. Сүндэвийн Бямбацэрэн, Sundev Baymbatseren /Монгол/ 3. Залина Сидакова /Белорусь/ 3. Лан Шанг /БНХАУ/ Энэ жинд 19 бөх өрсөлдсөнөөс олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт чехийн бөх Ленка Мартиноковаг 2:0, 2:0 онооны харьцаагаар ялж дараа нь румыний бөх Анна Мария Павалыг 1:0, 1:1 онооны харьцаагаар дийлж гуравдугаар тойрогт белоруссийн бөх Залина Сидаковатай барилдаж эхний хоёр үеийг 1:0, 1:3 онооны харьцаатайгаар дуусгаж гуравдугаар үед цэвэр дарж олимпийн эрх авч БНАСАУ-ын бөх Ким Ок Хантай барилдаж 1:3, 1:4 онооны харьцаагаар ялагдаж мөнгөн медаль авав. 63 кг 1. Х.Юханссон, H.Johansson /Швед/ 2. Е.Юсилирмаке, E.Yesilirmake /Турк/ 3. Анна Беляева /Азербайжан/ 3. Роа Верандиа /Колумб/ Энэ жинд 21 бөх өрсөлджээ. 72 кг 1. Очирбатын Бурмаа, Ochirbatiin Burmaa /Монгол, ДАШТ-ний мөнгөн медальт, оюутны дэлхийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/ 2. Светлана Саенко, Svetlana Saenko /Молдав/ 3. Мажа Гюнвер /Норвег/ 3. Марина Кастль /Австри/ Энэ жинд 17 бөх өрсөлдсөнөөс Гавьяат тамирчин О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх Аниеска Висчек Кордусыг 0:1, 1:1, 1:0 онооны харьцаагаар дийлж дараа нь энэтхэгийн бөх Греет Каир Гүршараныг цэвэр ялж дөрөвдүгээр тойрогт норвегийн бөх Мажа Гюнверийг 0:1, 3:1, 4:4 онооны харьцаагаар ялж олимпийн эрх авч алтан медалийн төлөө барилдаанд молдавын бөх Светлана Саенкотой барилдаж өвдөг шороодуулав. Энэхүү III дахь шатны сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эхний хоёр байр эзлэсэн эмэгтэй бөхөд буюу 28 эрэгтэй, 8 эмэгтэй, нийтдээ 36 бөхөд олимпийн наадамд оролцох эрх олгосон юм. А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ