
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 36-р хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг даргалах болон тооллогын комиссыг байгуулав. Энэ удаагийн хуралдааныг АН-ын дарга Н.Алтанхуяг, генсек Б.Эрдэнэбат нар даргалж, УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Д.Кекүшюзан Батбаяр нар тооллогын комиссыг ахлахаар боллоо.
Үүний дараа ҮЗХ-ны энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлав. Өнөөдрийн хуралдаанаар ҮЗХ-ны гишүүн болж буй хүмүүсийн нэрийг батламжилж, Ардчилсан намын 2012 оны мөрийн хөтөлбөр, 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам дангаараа оролцох эсэх, УИХ, ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшүүлэх журамд өөрчлөлт оруулах, Сонгуулийн хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Хуралдаанд оролцогчдын саналаар ҮЗХ-ны хурлын эхэнд ҮЗХ-нд шинээр орж буй А.Бакей, М.Зоригт, Д.Дэмбэрэлсайхан, М.Батчимэг, Сүхболд, Оюунсувд, Үүрийнтуяа, Г.Ганбаяр нарын нэрийг батламжлав. Үүний дараа Ардчилсан намын 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хаалттай хэлэлцэхээр болсон байна.

Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ