Жиу жицу бөхийн тамирчид Америкийн цомоос 3 медальтай
Монголын жиу жицу бөхийн баг тамирчид АНУ-ын Сан Хосе хотод “Америкийн цом”-ын тэмцээнд оролцож байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд “Сүлд” спортын хорооны тамирчин Б.Буяндэлгэр алтан медаль, мөн “Сүлд” спорт хорооны тамирчин О.Болд-Эрдэнэ 88 кг-ийн жинд хүрэл медаль, Женко клубын тамирчин Б.Өнөржаргал +100 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ. Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр мастер ангилалд хоёр тамирчин хүч үзсэн байна.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ