
“Чингис хааны говь” авто спортын клубыг байгуулагч, авто спортын дэд мастер Д.Батзориг “Би Монгол-2012” экстрим аялалыг хийсэн бол тэрээр энэ аялалыг өөрөө санаачлан явж хатуужил, эр зоригийн гайхамшгийг харуулаад ирлээ. Түүнтэй хамт “NTV” телевизийн спортын зураглаач Л.Отгончулуун “Би Монгол-2012” экстрим аялалыг сурвалжилсан юм. Экстрим аялалын багийнхан Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтоос эхлээд Монгол улсын хилийн шугамын дагуу нар зөв тойроод буцаж энэ боомт дээр ирэх хугацаанд нийт 13.369 км замыг туулжээ.

Аялалын багийнхан энэ оны 1-р сарын 15-ны өдөр нийслэлээс хөдөлсөн юм.
“Би Монгол-2012” экстрим аялалын багийнхан өвлийн хүйтэнд ажралгүй замын бартаа саадыг эр зориг тэсвэр тэвчээрээр туулан аяласан байна. Мөн багийнхан Увс нуурын эрэг дээр -45 градусын хүйтэнд хоногложээ. Хамгийн хүйтэн цэг баруун аймгуудад байлаа, тэр дундаа Увс аймагт бүр илүү хүйтэн байсан хэмээн ярьсан юм. Хэцүү бэрхшээлтэй байсан ч гэсэн шантралгүй түүнийг даван туулахыг зорьж Монгол орныхоо байгалын сайхныг мэдрэн ийм аялалд явлаа гэж биднийг тосоход хуучилж байлаа.

Тэд Уаз-469 маркийн автомашинаар анх удаа хол замыг туулсан аялал хийсэн анхны экстрим аялалын баг боллоо. “Би Монгол-2012” аялалын багийг олон компани байгууллагууд ивээн тэтгэсэнд тэд баярлаж талархсанаа илэрхийлсэн юм. Энэ аялалыг хийхэд ивээн тэтгэгч нарын ачаар юунд ч санаа зоволгүй явж ирсэн бол аялалыг хамтран зохион байгуулагч МАМСХ, “NTV” телевизийн хамт олонд баярласнаа илэрхийллээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ