Сүхбаатар аймгийн Прокурорын газраас сургалт зохион байгуулав
Сүхбаатар аймгийн Прокурорын газар "Прокурор ажилтнуудын хариуцлагын шинэ тополцоо хэрэгжүүлэх онцлог" сэдвээр нийт прокурор ажилтнуудад зориулсан практик сургалтыг 2012 оны 04 сарын 26-ны өдөр зохион байгуулан хийсэн байна.Сургалтанд нийт 5 прокурор, 10 ажилтнууд хамрагджээ.
Сургалтын явцад прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам, УДШ-ийн ерөнхий шүүгч, Хуульзүй Дотоод хэргийн сайд УЕП-ын хамтарсан 87/111/118 тоот захирамж, тушаал УЕП-ын 1/01 албан даалгавар УЕП-ын 35 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсын прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, байгууллагын дотоод журам, Прокурор ажилтны ёс зүйн дүрэм болон бусад холбогдох хуулиудаар тус тус хичээл зааж ярилцлага хийжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ