Их хотын баярын Өвөрмөц Фестивал Сүхбаатарын талбайд

img

Нийслэлчүүд 2011 хэмээн Нийслэлийнхээ иргэдээр нэрлэгдсэн Нийслэлийн хүн бүрийн баяр гэх Их хотын баярын Өвөрмөц нэдсэн фестивал Сүхбаатарын талбайд 10-р сарын 29-ны Бямба гаригт Бүтэн өдрийн арга хэмжээтэйгээр зохион байгуулагдахаар ажиллаж байна. Энэхүү фестивал үзэж харах юмтай, өвөрмөц маскрад парад, халуун хоол, сүү, цацаргана, кофе, цайны өвөрмөц фестивалуудтай үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээн, тоглоом, гэрэлт дэнлүү хөөргөх ёслол, өвөрмөц шоунуудаар дүүрэн Хоггүй, эрүүл анхны их хотын баяр болох юм байна.

Энэхүү баярт Нэр хүнд бүхий шилдэг аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд хотын хэв маягыг тодорхойлох юм. Та очиж үзээд хотын фестивалын мэдрэх юм байна. Баярын фестивалыг НЗДТГазар, МҮХАҮТ, Эрхэс Софт ХХК хамтран зохион байгуулж байна. Их хотын баяраар хоггүй эрүүл хотын төлөө нэгдэж хотын баяраараа  иргэн бүрээ сайхан баярлаарай гэж зохион байгуулагчид дамжуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юун 372 жилийн ой вэ? Нүүдэлчин гүрний нүүж зөөж байсан нийслэл гэсэн утгаар нь авч үзвэл хэдэн мянган жилийн ой болно. Туулын голын хар шугуй гээд байршилаар нь яривал энд 800 гаруй жилийн Хэрэйд ханы өргөө хотхон байж л байсан. Тулуйн удмынхны монголын түүхийг зохиодог уламжлалаас салвал яасан юм бэ. Түүх соёлын уламжлалтай улс орнууд түүхийг аль болох үнэн бодитоор олж тогтоох гэж эрмэлздэг, шинээр хүчирхэгжсэн луйварын арианшинтай орнууд түүхийг зохиодог жишиг байдаг. Эрхэм түүхчид, эрх баригчид нар минь бид аль замаар явах вэ?
2011-10-25