Ажилтнуудын ур чадварыг шалгажээ
Говьсүмбэр аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”-ын дагуу прокурор, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, албаны ур чадварыг сайжруулах, алдаа зөрчлийг илрүүлж арилгах, дахин гаргахгүй байх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилгоор 2012 оны эхний 4 сарын байдлаар Аймгийн прокурор, прокуроруудын, Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан туслах прокурор ажилтнуудын ажлыг шалган тусласан байна. Прокурор, ажилтны ажлыг шалган туслахдаа удирдамж боловсруулж тухайн ажилтны ажил үүргийн хуваарь, төлөвлөгөө, түүний хэрэгжилт, ажлын зохион байгуулалт, хариуцсан ажлын бүртгэл, судалгаа, хийсэн шалгалтын чанар, арга барил ажлын ахиц, доголдол, сахилга хариуцлага хувийн болон ажил хэргийн соёл, өөрийгөө хөгжүүлэх талаар хийж байгаа ажил, хууль болон гарын авлага удирдамжийн баримт бичгийн ашиглалт бичиг баримтын боловсруулалт зэргийг хамруулсан байна. Ажлыг шалган туслах үед хөтөлсөн тэмдэглэл, өгсөн үнэлгээ, дүгнэлтийг шалгуулсан прокурор, ажилтнуудад танилцуулан тэдний саналыг сонсож, дүнг аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэцүүлэн, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 34 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, дотоод ажлын аргачилсан заавар”-т заасны дагуу прокурорын ажлыг шалгаад даалгавар, ажилтны ажлыг шалгаад зааварчлага бичгээр өгч биелэлтийг нь тооцон ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ