“БИ МОНГОЛ” аялал амжилттай өндөрлөлөө

img

Аялал жуулчлалын үндэсний төв, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Монголын Авто Машин Мотоциклын Спортын Холбоо, НТВ телевиз хамтран Монголд анх удаа “БИ МОНГОЛ” нэртэй хил орчмын адал явдалт, эрсдэлтэй аяллыг зохион байгууллаж МАММСХ-ны нарийн бичгийн дарга  нэрт экстрем аялагч Д.Батзориг,  НТВ телевизийн зураглаач Л.Отгончулууны  хамт аялан энэ оны нэгдүгээр сарын 15-наас Говь Алтай аймгийн Бургастайн боомтоос гараагаа эхэлсэн аялал өнөөдөр дуусч аялагчид Улаанбаатар хотноо ирлээ. Уг аяллын гол зорилго нь Монгол Улсын хил орчмын адал явдалт экстрем аяллыг хөгжүүлэх, хилийн заставуудтай танилцан аяллаараа дамжуулан Монгол орны хилийн аж амьдралыг дэлхий дахинд сурталчилан таниулах мөн цаашид уламжлал болгон зохиох зорилготой аж. Түүнчлэн аялагчид нийт 13660 км зам туулсан бөгөөд 100 хоног аялсан юм. Түүнчлэн аялагчид Говь Алтай, Ховд, Баян Өлгий, Увс,  Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор зэрэг 14 аймгийн хилийн дагуух отряд, үзэсгэлэнт газруудаар аяласан байна. З.Цолмон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe:
bi yavmaar bn
2012-04-30
bold:
navteruulguud ni mashin hurdeg l gazruudaar yvasan bna lee.tiim lag exterm yum haragdhgui bna lee
2012-04-30