Өдөрлөг боллоо

img

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас 14 хоног тутам  “Дүүргийн Засаг даргын өдөр” болгон зарлаж иргэдийхээ дунд бүтэн өдрийг өнгөрүүлж байхаар болжээ. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулан хүргэх, Засаг даргын тамгын газрын хэлтэс албадын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хороодын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дүүрэг хороодын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой аж.   Өнөөдөр тус дүүргийн 21, 27 дугаар хороодын иргэдийн дунд тус өдөрлөгийг зохион байгуулж, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, давхардсан тоогоор 2350 иргэн иргэдийг хүлээн авч  төрийн үйлчилгээг үзүүлсэн байна. Дүүргийн Засаг дарга 56 иргэнтэй биечлэн уулзаж, Газрын алба 123 иргэний газар хүссэн өргөдөл хүлээн авч, Эрүүл мэндийн нэгдлээс нийт 34 эмч ажилчид 1227 иргэнд үзлэг хийж, нийгмийн даатгалын хэлтэс нийт 130 иргэн хүлээн авснаас өндөр насны, тэтгэвэрийн даатгал, нийгмийн даатгалын хуулийн талаар зөвөлгөө өгч 25 иргэний эрүүл мэндийн даатгалын сунгалт бөглөж, Хүний хөгжлийн сангаас 80 иргэний эрүүл мэндийн даатгалын дэвтрийг бичиж өгсөн байна. Бүртгэл мэдээллийн тасаг нийт 153 иргэнд иргэнд үнэмлэх авах материал авч, шинэ төрсөн 7 хүүхдийн төрсний гэрчилгээг гардуулан өглөө. Хөдөлмөр эрхлэлтийн алба 75 иргэнийг ажилд зуучилжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ