“Эмийн зохистой хэрэглээ” хичээл гарын авлагатай боллоо

img

“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Эрүүл мэндийн яаман дээр өнөөдөр ЕБС-ийн IV, V, VII дугаар ангид заах “Эмийн зохистой хэрэглээ” хичээлийн гарын авлагыг БСШУЯ-д хүлээлгэн өглөө. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсролын сайд Ё.Отгонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцов.   ЭМЯ-аас санаачлан ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхий боловсролын сургуулийн 4,5,7-р ангийн Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт “Эмийн зохистой хэрэглээ” сэдвээр заах хичээлийн гарын авлагыг багш нарт зориулан цомог хэлбэрээр боловсруулан гаргасан нь энэ аж. Энэхүү гарын авлага нь Монгол Улсын Засгийн Газраас санаачлан зохион байгуулж буй “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяны хүрээнд хийгджээ.   Ерөнхий боловсролын бүх сургуулийн эрүүл мэндийн хичээл заах багш нарт гарын авлага болгон тараах уг цомгийг  тараах бөгөөд хөдөө орон нутагт бусад мэргэжлийн багш нар шууд авч ашиглах боломжтой, хүүхдийг бага наснаас нь эмийг зөв хэрэглэх дадал заншил эзэмшүүлэхэд үр дүнгээ өгнө хэмээн  холбогдох албаныхан дүгнэж байна.   Уг гарын авлагад “Эмийн тухай ойлголт”, “Эмийг хэрэглэх арга”,  “Эмийн зохистой хэрэглээ” гэсэн хүүхдийн насны онцлогт тохирсон сэдвийг агуулж, бүх ангиудад нэмэлт    хичээл, гэрийн даалгаварын сонирхолтой хэлбэрийг жишээ болгон сонгож оруулсан аж.     П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ