ОСНААГ мэдээлэл хийнэ
Нийслэлийн орон сууцнуудыг усны тоолууржуулж байгаа тухай өнөөдөр 10.00 цагт Орон сууц нийтийн аж ахуйн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Ингэж айл өрхийг тоолууржуулах болсон үндэслэл нь усны тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэгцээ 230 литрээр тооцогддог аж. Тэгвэл иргэд хоногт нэг литр ус хэмнэвэл хоногт 2.5 сая литр, сардаа 75 сая литр, жилдээ 900.000 тонн буюу Улаанбаатар хотын зургаан хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэх боломжтой юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ