БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд манай улсад айлчилна

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарын урилгаар БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-ноос 4-ний өдрүүдэд манай албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ айлчлал нь БНХАУ-ын Эрүүл мэндийн сайдын Монгол Улсад хийж байгаа анхны албан ёсны айлчлал юм. Айлчлалын үеэр Эрүүл мэндийн сайд нар хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах аж. Монгол Хятад хоёр улс төлөвлөгөөний дагуу цаашид халдварт өвчний тандалт судалгаа, уламжлалт анагаах ухаан, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлүүдээр хамтын ажиллагааг хөгжүүлэх болно. Хоёр улсын хилийн шугамын дагуух нутаг дэвсгэрт шинээр болон сэргэж буй халдвар, бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) болон бусад халдварт өвчний хамтарсан тандалт судалгаа хийх, судалгааны үр дүнг харилцан хуваалцаж ажиллахаар болж байгаа нь онцгой чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болох юм. Хоёр улсын Эрүүл мэндийн яамд сүүлийн жилүүдэд дөрөв, дөрвөн жилийн хугацаатай хамтын ажиллагааны төлөвлөгөө байгуулан хамтран ажиллаж байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hooosh 2 hon hurshtei baij zuvhun negtei n denduu ih oirtood baij bolj baigaa yumuu malnuudaa Esvel bugd hujaagiin tagnuuluud uu
2012-05-01
раш:
хортой хятад хүнс идээд яаж амьд явааг судлах гэж ирээ юу
2012-05-01