Өнөөдөр нохой өдөр
Аргын тооллын тавдугаар сарын 01. Ангараг гариг. Билгийн тооллын 10. Зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн наран 05.51 цагт мандан 20.09 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, хүүхэд үрчлэн авахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эрч хүч ихэснэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ