Их суудлын хуралдаан болно

img

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргасан билээ. Уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно. Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Х.Жекей нар оролцоно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гүүрэн гарц:
Гүүрэн гарц барихгүй л юм бол Ээж Аавын Өвөө Эмээгийн Ах Эгчийн энхрий бяцхан Үрс ирээдүйн Монголын их эзэд маань замын голд амиа алдсаар байх болох нь.Улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь иддэг Эрх мэдэлтнүүдээ та нарын үр хүүхэд сургууль цэцэрлэгтээ Ланд машинаар хүргүүлж авхуулдаг байж болно гэхдээ нийт Монголын ард түмэн бяцхан үрсээ бодоод Гүүрэн гарц барих тендэр хурдан зарлаж хэрэгжүүлмээр байна.Эх орондоо хэрэгтэй аюулгүйн гүүрэн гарц барьж л байвал тендэрээ луйвардана уу мөнгө иднэ үү хамаа алга.Миний монголын ард түмэн замын голд дахин бүү үрэгдэг !!! Энэхүү уриалгыг цааш нь дамжуулна уу хүмүүсээ!!!
2012-05-01
Цэц сонгуулийн дараа засвараа хийвэл яасан юм бэ ялагдсан нам ёонгуулийн хуулинд өөрчилөлт оруулсан учир сонгуулийн хууль бус гээд маргаад хэвтчихвэл яанаа
2012-05-01