
МН25 телевизийн хамт олон өнгөрсөн жил “Ханилснаас илүү амраг” нэртэй 21 ангитай киног үзэгчдын хүртээл болгож байсан. Тэгвал “Би чамд хайртай” нэртэй олон ангит киног өнөөдрөөс эхлэн гарахад бэлэн болжээ. Уг уран сайхны киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчид болох Ц.Ганзориг, А.Гэрэлцэцэг нар гол дүрийг бүтээжээ. Уг кино залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлсэн бөгөөд кино зохиолыг нь Г.Мөнх-Од бичиж, найруулагчаар Б.Төгсбат, зураглаачаар О.Батзориг нар ажилласан байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ