
2012 оны дөрөвдүгээр сарын 12 түүхэнд хараар тэмдэглэгдэхээр хар өдөр боллоо. Монгол бүрийн нүдэнд ил тод, балмад энэ явдлын гэрч нь монголын ард түмэн, телевиз үзэгчид байлаа. Ямар ч тайлбаргүй, бас захиалгагүй сурвалжлага Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга МАХН-МҮАН Улс төрийн холбооны дарга Н.Энхбаярыг хүч түрэмгийлэн баривчилж байгааг шууд гаргасан юм. Энэ бол хэний ч оролцоогүй шударга үнэн, бодит мэдээлэл байсан.
Энэ явдлаас хойш нар 17 удаа мандаад жаргалаа. Нүдээр үзэж, чихээр сонссон үзэгчид, ард түмэн, Улс төрийн холбооны гишүүд дэмжигчид бодит үнэнд найдаад өнөөдрийг хүргэсэн. Гэвч бүхэнд илээр болоод өнгөрсөн процессийг мушгин гуйвуулж, тухайн үед хүч хэрэглэн балмадаар танхайрагсдын зөв болон хувирч, элдэв өнгийн тайлбар ар араасаа хөвөрч эхэлсэнд харамсаж байна.
Ард түмний итгэл үнэмшлийг булингартуулан мөнгөөр “зодсон” захиалгат нэвтрүүлгүүд эвлүүлэг найруулгатайгаар цацагдах болов. Худал үлгэртээ өөрсдөө итгэчихээд ард түмнийгөөртэйгээ адил болгохын тулд юу ч хийхээс буцахгүй улайран тэмцэлдэх эрх баригчдын өмнөөс ичиж байна.
Иргэн хүний хуулиар олгогдсон эрхийг зөрчин, барьж, хорьсон ч ханалгүй бах таваа ханган даапаалж байна.Хийсэн үйлдэл нь илчлэгдчих вий гэсэндээ хүний эрхэнд, хүйтэн торны цаана суугаа сөрөг хүчний лидер, эх оронч тэмцэгч, улс төрийн зүтгэлтэн Н.Энхбаярын өөрийгөө хамгаалах боломж бүрийг нь хаажээ. Өмгөөлөгчтэйгөө ярилцах үгийг нь хорьж, үзэг цаас нийлүүлэх эрхэнд нь ч халдлаа.
Тиймээс худал мэдээллийг үнэн болгохын тулд мөнгө төлөн баярхаж байгаа луйварчдын эрхшээлд орохгүй байхыг нийт ард түмнээсээ хүсч байна.
Өнөөдөр хэвлэн нийтлэх эрх нь чөлөөтэй, хууль шүүх нь хараат бус байна гээд цагаан цаасан дээр хараар тодоос тод бичигдсэн байдаг. Гэвч энэ бүхнийг одоогийн эрх баригчид хий хоосон өгүүлбэр л болгон хувиргажээ.Улс төрөөс хараат бус байх үүрэгтэй монголын шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эрхшээлд бүрэн орсон гэдгээ харууллаа.Энэ хүнМонгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,МАХН-МҮАН Улс төрийн холбооны дарга Н.Энхбаярыг хүчирхийлэн баривчлах үйлдэлд Ерөнхийлөгч хүний хувиар нэг ч үг амнаасаа унагаагүй. Гэсэн атлаа өөрийнхөө шууд удирдлагад байдаг Авлигатай тэмцэх газрын гаргасан балмад үйлдлийг өмгөөлөн,улс орон даяар цацагдах үндэсний телевизүүдийг хэдэн цагаар нь хөлслөн лекц уншиж гайхууллаа.Энэ бол хэний ч харсан хуйвалдаан луйвар зэрэгцсэн шударга бус үйлдэл гэж Улс төрийн холбооны гишүүд дэмжигчид үзэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь шударга шүүхийн шүүгчдийг томилон, халж, сольдог эрх мэдлээрээ далайлган өөрийн шүүгчдийг эртнээс томилон ажиллуулж байсан. Энэ ч утгаараа хуульд заасны дагуу 14 хоног баривчлагдаад гарах байсан ч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр сар хоригдох ялаар шийтгүүлэв.
Тиймээс төдийгөөс өдий хүргэсэн хүчирхийлэл, балмад бүхэн Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийсэн ажил гэж дүгнэн үзэхээс өөр гарцгүй боллоо.
Хэдийгээр чөлөөт хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бус гэгддэг боловч ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байдлыг нь ашигланхөндлөнгийн нөлөө үзүүлж байгаа нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг бодитоорустгаж байгаа үзэгдэл гэж бид дүгнэж байна.
Цаашид бодит баримт нотолгоог олох, жинхэнэ үнэн мөнийг тогтоох арга замдаа хөндлөнгийн нөлөөнд орохгүй байхыг Монголын нийт сэтгүүлчиддээ хандан уриалж байна.
Улмаарүзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хаан боогдуулж байгаа нь Монголд ардчилал бүрэн утгаараа дампуурч буйг давхар нотлов.
2012 оны УИХ-ын ээлжит сонгууль ойртож буй энэ үед МАХН-МҮАН Улс төрийн холбооны нэр хүндийг унагах,Сонгуулийн эвсэл байгуулах гуравдагч хүчний зохион байгуулалт явагдаж буй үйл ажиллагааг нь тасалдуулах, шударга ёсны дуу хоолойг боомилох зэргээр дахин 2012 оны УИХ-ын сонгуулийг луйвардах зам мөрөө бэлтгэж буйг иргэд сонгогчид, гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс сонордуулж байна.
МАХН-МҮАН Улс төрийн холбооны ХМОНХАлба
Улс төрийн холбооны дэд дарга Ц.Цолмон
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг
Төлбөртэй нийтлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ