
МАН-ын IV Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Уг хуралд Бага хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа ажээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Ж.Цогзолмаа нарын удирдаж буй уг хуралдаанаар 2012 онд оролцох мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна. Дашрамд дурьдахад, МАН-ын Бага хуралд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар ирээгүй байлаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга өчигдөр Сонгинохайрхан дүүргийн МАН дээр очиж, намын батлахаа өгсөн бөгөөд өнөөдөр Ч.Улаан гишүүн намын батлахаа өгсөн байна. Тэд өнөөдөр 14.00 цагт МАХН-ын байранд намын батлахаа гардан авах ажээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ