Умард Америк, Монголын бизнес зөвлөлийн хурал болов
Умард Америк-Монголын Бизнес зөвлөлийн 2012 оны ээлжит хурал энэ сарын 18-20 өдрүүдэд Канадын Оттава хотноо амжилттай болж өнгөрлөв.
УАМБЗ-ийн 2012 оны ээлжит хуралд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-уул, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х.Бэхбат, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Гоулдхоук, Канадын Стандартын зөвлөлийн дарга Ж.Валтер, Канадын Төрийн албаны комиссын ерөнхийлөгч асан, хатагтай М.Баррадос, Моррис индастрийз ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хенри, Саскачеван мужийн худалдаа, экспортын хамтын ажиллагааны Худалдааны мэргэжилтэн И.Зенг Монголын уул уурхайн ассоциацын захирал Н.Алгаа, Голомт банкны Гүйцэтгэх захирал Ж.Финиган, "Рио Тинто" компанийн дэд ерөнхийлөгч А.Кутлер, "Сентерра Гоулд" компанийн туслах зөвлөх В.Юу, "The Nature Conservancy" байгууллагын Стратегийн асуудал эрхэлсэн захирал Б.МакКенни, "Heenan Blaikie" компанийн Олон улсын маргаан зохицуулах асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ж.Гринберг, "Forbes & Manhattan Capital Management" компанийн Гүйцэтгэх захирал Б.Стейн, "Prophecy Coal Corp."-ийн захирал Г.Холл нар тус тус оролцов.
УАМБЗ-ийн 2012 оны ээлжит хурлыг нээж уг Зөвлөлийн дэд дарга, Колорадо муж дахь Монгол Улсын Өргөмжит консул Ж.Вагенландер үг хэлсэн бөгөөд хурлын хүрээнд. "Монгол Канадын өргөн хүрээний түншлэл" сэдвээр Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул үндсэн илтгэлийг тавив.
Түүнчлэн УАМБЗ-ийн ээлжит хурлын үеэр "Монголын хурдтай хөгжиж буй эдийн засаг ба 2012 оны парламентын сонгуулийн дараах нөхцөл байдал", "Уул уурхай, байгалын баялагийн хөгжил" "Эрдэнэс МГЛ" болон "Эрдэнэс ТТ", “Монгол Улсын ирээдүй, хөгжлийн тухай” гэсэн сэдвээр харилцан мэдэээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн Канадын Парламентын сенатор Жозеф Дэй УАМБЗ-ийн хуралд оролцогсодыг хүндэтгэн хүлээн авалт зохион байгуулав гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ