Польш дахь монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдлөө
Польш дахь монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн энэ сарын 28-29-ний өдрүүдэд Варшавын ойролцоох Тэресин хотноо амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монгол оюутан, залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд эрэгтэй ангиллаар 9, эмэгтэй ангиллаар 4 нийт 13 багийн 121 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй ангилалд Познань хотын “Буяны сэтгэлт хүү” баг, эмэгтэй ангилалд Варшавын “Андууд” баг тус тус тэргүүлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ