“Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” -ийг тэмдэглэнэ

img

Монгол Улсын Засгийн газраас жил бүрийн тавдугаар сарын эхний бямба гаригийн амралтын өдрийг “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгон улс орон даяар зохион байгуулж байхаар тогтжээ. Энэ жилийн бүх нийтийн сайн дурын хөдөлмөрийн өдрийг Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажилтай уялдуулан энэ  сарын 05-ны өдөр улс орон даяар “Өрхийн хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нар, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн түншүүдтэйгээ хамтран ажил хэрэгчээр зохион байгуулж, орон нутаг, байгууллагынхаа орлого багатай, ядуу өрхүүдийн хөгжлийг дэмжих, тэдний ажиллаж амьдрах орчин нөхцлийг нь сайжруулах, ажилгүй иргэдийг ажлын байр, ажил мэргэжилтэй болоход нь туслах, нийтийг хамарсан ажилд хамруулж орлогожуулах зэрэг ажил зохион байгуулах юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ