
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүний хүрээнд нийслэлийн есөн дүүргээс бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс Баянзүрх дүүргээс анх удаа дүүргүүдийнхээ дунд Нийслэлийн ИТХ, Нутгийн удирдлагын холбоотой хамтран урлагийн их наадам зохион байгуулсан байна.
Уг арга хэмжээнд хослол дуу, гоцлол дуу, ардын язгуур урлаг гэсэн гурван төрлөөр есөн дүүргийнхэн авъяас билгээ уралдуулсанаас тэргүүн байранд Сонгинохайрхан дүүрэг багаараа шалгарч нэг сая төгрөг шилжин явах цомоор шагнуулсан бол удаах байранд наадмыг зохион байгуулагч Баянзүрх дүүрэг оржээ.
Харин гуравдугаар байрт Багахангай дүүрэг шалгарсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ