Хурлын дараа намын батлахаа гардана
МАН-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар намаасаа гарах хүсэлтээ өгсөн. Тэд энэ талаараа одоо Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Хэвлэлийн хурлын дараа тэд шууд МАХН-ын төв байранд очиж тус намын батлахыг гардаж авах юм байна. Мөн тэднийг орой МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авч уулзах юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ