Хачигт хазуулахаас болгоомжил

img

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнгөрсөн долоо хоногт хачигт халдварын 4-5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс хоёр хүн нь хачигт энцефалитын хүнд хэлбэрээр өвчилсөн байсан тул  эрчимт эмчилгээнд оржээ.  Тиймээс ХӨСҮТ-өөс иргэдийг  хачигт хазуулахаас болгоомжлохыг анхааруулж байна. Түүнчлэн гэдэсний замын халдварт өвчин ихсэх хандлагатай байгаа тул иргэд  орчны болон хувийн ариун цэврээ сайжруулах, хүнсний аюулгүй байдалдаа илүү анхаарч баталгаатай газраас эрүүл аюулгүй хүнс хэрэглэх, усыг заавал буцалгаж уух, гараа угааж хэвшихийг зөвлөж байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хачигт хазуулахаас яаж болгоомжлохыг бич дээ
2012-08-20