
МАХН-ын 150 гаруй төлөөлөгч оролцсон “IV дүгээр бага чуулган” өнгөрөгч Ням гаригт намын байрандаа эхэлсэн юм. Тус чуулганд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Нарийн бичгийн дарга Л.Цог тэргүүтэй 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөгчид оролцож байна. Оролцогчид намынхаа 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус чуулганд өнөөдөр 27 хүн шинээр элсэн орсон бөгөөд яг одоо намын дэд дарга, нарийн бичгийн дарга нараа сонгож байгаа аж. Тус намын бага чуулганд элсэн орсон шинэ гишүүдээс дурьдвал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, БОЯ-ны экс сайд Г.Шийлэгдамба, “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл, өмгөөлөгч О.Баасанхүү, Э.Батшугар, “Малчин групп” ХХК-ны захирал Д.Чинзориг, Э.Эрдэнэжамъян, П.Ангараг, Либерал намын дарга асан Л.Алтанчимэг, Монголын ардчилсан хөдөлгөөний намын дарга асан Т.Оюунаа нар МАХН-д элсэн оржээ.

Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ