М-Си-Эс Групп ТОП-150 аж ахуйн нэгжийг тэргүүлжээ
Монгол Улсын Засгийн Газар, МҮХАТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн шалгаруулалт амжилттай болж, шилдгүүдээ өргөмжлөх ёслолын ажиллагаа өчигдөр болж өнгөрлөө. Өнөө цагт олширсон олон шалгаруулалт, ёслолын арга хэмжээнүүдийн дотроос бүтээсэн ажил үйлс, улс орны хөгжил, ард түмний амьдралд оруулж буй хувь нэмрээр нь аж ахуйн нэгжүүдийг үнэлж, шалгаруулдгаараа энэ арга хэмжээ өргөн агуулгатай, өндөр ач холбогдолтой болдог билээ. Үндэсний компаниуд, тэр дундаа хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж, мянга мянган ажлын байрыг шинээр бий болгож, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлт, хөгжлийн гол ачааг нуруундаа үүрч яваа билээ. Тиймээс 2001 оноос эхэлсэн ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалт энэ оноос хүрээгээ тэлж ТОП-150 болж өргөжсөн юм байна. Улс орны эдийн засаг, бизнесийн өсөлтийг харгалзан үзэж энэ жилээс жагсаалтыг ийнхүү өргөтгөснөөс гадна “Авлигын эсрэг хийсэн ажил, санал санаачилга, үр дүн” гэсэн шалгуур үзүүлэлтийг шинээр нэмж оруулсан байна.
ТОП-150 аж ахуйн нэгжүүдийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлага, шинээр бий болгосон ажлын байр, дэвшилтэт технологи нэвтрүүлэлт, компанийн засаглал, санхүүгийн ил тод байдал зэргийг авч үзсэн бөгөөд нийлбэр дүнгээр М-Си-Эс Групп жагсаалтыг тэргүүлжээ. Энэ нь анх удаа хувийн хэвшил уг жагсаалтыг тэргүүлсэн явдал бөгөөд тус группын хувьд 2011 онд улсын төсөвт 200 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэл төлжээ. Удаах байруудад Монголын Алт Корпораци, Энержи Ресурс, НИК, Мобиком, Номин Холдинг компаниуд орсон байна. Цаашлаад жагсаалтын эхний 20-д дан хувийн хэвшлийн компаниуд шалгарчээ. ТОП-150 жагсаалтанд багтсан аж ахуйн нэгжүүд 2011 онд нийтдээ 10 мянга гаруй ажлын байрыг шинээр бий болгосны 2 мянга орчмыг нь М-Си-Эс Групп бий болгожээ. Мөн энэ жилийн шалгаруулалтанд “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн” гэсэн үзүүлэлт хамгийн өндөр жинтэй буюу 25 хувийг эзэлсэн байна. Жагсаалтыг тэргүүлсэн М-Си-Эс Группын тухайд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад оролцож, бүрэн шаталтат 50 мянган зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулж, 100 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд залууст зориулсан бага талбайтай орон сууцны “Шинэ гэр” хорооллыг барьж байгаа зэрэг хийсэн, хэрэгжүүлсэн далайцтай ажлууд нь бодит үр дүнгээ үзүүлж байгааг өндрөөр үнэлсэн байна.
2011 оны ТОР-150 аж ахуйн нэгж
|
1 |
М Си Эс групп |
51 |
Эрдэнэт хивс ХХК |
|
2 |
Монголын алт /МАК/ ХХК |
52 |
Монголэмимпекс концерн ХК |
|
3 |
Энержи ресурс ХХК |
53 |
Хөтөлийн “Цемент шохой” ХК |
|
4 |
НИК ХХК |
54 |
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК |
|
5 |
Мобиком групп |
55 |
ТБД андууд групп ХХК |
|
6 |
Номин холдинг ХХК |
56 |
УСУГазар |
|
7 |
Магнай трейд ХХК |
57 |
Дархан дулааны цахилгаан станц ТӨХК |
|
8 |
Сод Монгол групп |
58 |
Өгөөж чихэр боов ХХК |
|
9 |
АПУ ХК |
59 |
Тэсо ХХК |
|
10 |
Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК |
60 |
Шивээ овоо ХК |
|
11 |
Жаст групп |
61 |
Улаанбаатар менежмент ХХК |
|
12 |
Моннис интернэшнл ХХК |
62 |
Бэрэн групп ХХК |
|
13 |
Бодь групп |
63 |
Цаст импекс ХХК |
|
14 |
Жем интернэшнл ХХК |
64 |
Алтай холдинг ХХК |
|
15 |
Таван толгой транс ХХК |
65 |
Эм Кей Ай ХХК |
|
16 |
Шунхлай групп |
66 |
Монос групп |
|
17 |
Петровис ХХК |
67 |
Цахиур ХХК |
|
18 |
Саусгоби Сэндс ХХК |
68 |
Мера ХХК |
|
19 |
Скайтел ХХК |
69 |
Волтам ХХК |
|
20 |
Таванбогд групп |
70 |
Сансар кабель ХХК |
|
21 |
Ньюпрогресс групп |
71 |
Монгол шуудан ТӨХК |
|
22 |
М-ойл групп |
72 |
Монроуд ХХК |
|
23 |
Юнител ХХК |
73 |
Танан импекс ХХК |
|
24 |
Дулааны IV цахилгаан станц ТӨХК |
74 |
Геомандал ХХК |
|
25 |
УБ дулааны сүлжээ ТӨХК |
75 |
Дархан Сэлэнгийн ЦТС ХК |
|
26 |
Оюуны Ундраа групп |
76 |
Хасу Мегаватт ХХК |
|
27 |
Макс групп |
77 |
Алко групп |
|
28 |
Цайрт минерал ХХК |
78 |
Бридж групп |
|
29 |
Хурд групп |
79 |
Техник импорт ХК |
|
30 |
Нарантрейд ХХК |
80 |
М-Ти-Эс ХХК |
|
31 |
БСБ сервис ХХК |
81 |
Монмасло ХХК |
|
32 |
Багануур ХК |
82 |
Космо трейд ХХК |
|
33 |
Очир ундраа ХХК |
83 |
Намир групп |
|
34 |
Витафит групп |
84 |
Сээкл ХХК |
|
35 |
Бимэкс холдинг ХХК |
85 |
БиДиСЕК ХК |
|
36 |
Гацуурт ХХК |
86 |
Эрдэнэт Булганы ЦТС ТӨХК |
|
37 |
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК |
87 |
Мөнхийн үсэг ХХК |
|
38 |
Дулааны III цахилгаан станц ТӨХК |
88 |
Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ХК |
|
39 |
Ханбогд кашимер ХХК |
89 |
Монголын цахилгаан холбоо ХК |
|
40 |
Монгол тамхи Со ХХК |
90 |
Сэргэн мандалт групп |
|
41 |
Бласт ХХК |
91 |
Тэдмэнт ХХК |
|
42 |
Монполимет ХХК |
92 |
Одкон холдинг ХХК |
|
43 |
Говь ХК |
93 |
Глобал бридж ХХК |
|
44 |
Хера холдинг ХХК |
94 |
Шарын гол ХК |
|
45 |
UFC групп |
95 |
Ай Энд Эр Монголиа ХХК |
|
46 |
Монголиан стар мелширс ХХК |
96 |
Боса групп |
|
47 |
Алтан жолоо групп ХХК |
97 |
Баянгол зочид буудал ХК |
|
48 |
Очир төв ХХК |
98 |
Хөрст автосервис ХХК |
|
49 |
Орифлэйм Монгол ХХК |
99 |
Тулга-импорт ХХК |
|
50 |
Бишрэлт холдинг ХХК |
100 |
Материал импекс ХК |
|
Байр |
Компаний нэр |
Байр |
Компаний нэр |
|
101 |
Б амбууш ХХК |
126 |
Ойн бирж ХХК |
|
102 |
Бодь автомотив ХХК |
127 |
Балтика Монгол ХХК |
|
103 |
Касс Таун ХХК |
128 |
Их тэнгэр цогцолбор |
|
104 |
Цэцэг зочид буудал ХХК |
129 |
Дархан нэхий ХК |
|
105 |
Альянс-тех ХХК |
130 |
Азийн зам ХХК |
|
106 |
Нэкст электроникс ХХК |
131 |
Илинкс Экспресс ХХК |
|
107 |
Их эзэн Чингис групп ХХК |
132 |
Агмарко ХХК |
|
108 |
Тэс петролеум ХХК |
133 |
Монолаб ХХК |
|
109 |
Глобал электроникс ХХК |
134 |
Шижир далайн шим ХХК |
|
110 |
Хатан сүлжээ ХХК |
135 |
Геологийн төв лаборатори ТӨҮГ |
|
111 |
Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн Холбоо |
136 |
Өдрийн мэдээ ХХК |
|
112 |
Дарханы дулааны сүлжээ ХК |
137 |
Дархан хүнс ХК |
|
113 |
Өег ХХК |
138 |
Юнигаз ХХК |
|
114 |
МЭЗ ХХК |
139 |
Шимт газар ХХК |
|
115 |
Бамбай Секьюрити сервис ХХК |
140 |
Монгол 999 үндэсний нэгдэл ХК |
|
116 |
Ремикон ХК |
141 |
Дорнод гурил ХХК |
|
117 |
Хаан хүнсХХК |
142 |
Анун ХХК |
|
118 |
Сантис Эдюкэшнл сервисис ХХК |
143 |
Нэгдэлч ХХК |
|
119 |
Да хүрээ трэйд ХХК |
144 |
Монтрак групп |
|
120 |
Тэнүүн Огоо ХХК |
145 |
Хээр адуу ХХК |
|
121 |
Монмаг ХХК |
146 |
Грэйп сити Монгол ХХК |
|
122 |
Улаанбаатар принт ХХК |
147 |
Говь гео ХХК |
|
123 |
Илч түлш ХХК |
148 |
Мост ПСП ХХК |
|
124 |
Булган Гангат ХХК |
149 |
Цомбо ХХК |
|
125 |
Тулга Техник ХХК |
150 |
Энсада трактрон ХХК |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ