Манай сайт У.Цэвэгмид эмчийн зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Уртнасангийн Цэвэгмид, АУ-ны доктор, ЭХЭМҮТ-н Хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасагын эрхлэгч юм.
Сүүлийн жилүүдэд эм болон химийн бодисын хордлогоос шалтгаалж яаралтай тусламж шаардахуйц байдалтай эмнэлэгт хандах хүүхдийн тоо нэмэгдэж, үүнтэй холбоотой гарах зардлын хэмжээ ч ихэсч байна.
Хүүхдэд тохиолдох цочмог хордолтууд нь золгүй үхлийн шалтгааны эхний байранд байсаар байна. ДЭМБ-ийн мэдээгээр 15 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 20% нь гадаад шалтгаантай хордолтууд байдаг.
Цочмог хордолтууд нь ихэвчлэн 3 хүртэлх насанд тохиолддог бөгөөд эмийн хордлогын 80-аас дээш хувийг зүрх судасны эм, нойрсуулах ба тайвшруулах эмийн бэлдмэлийн хордлого эзэлдэг. Ахлах насны хүүхдэд санаатай (амиа хорлох) болон санамсаргүй хэлбэрээр хордолтууд тохиолддог.
Хүүхдэд тохиолдох цочмог хордолтын шалтгаантай нас баралт 1,1% байдаг ба хүүхдийн наснаас хамаарч 1 хүртэлх насанд 3% тохиолддог байна. Хордлогын эхний хоногт эндсэн тохиолдол элбэг бөгөөд нийт нас баралтын 30% нь хожуу буюу 4 хоногоос 2 сарын хугацаанд эндсэн байдаг.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд хүүхдэд тохиолдох эм, химийн бодисын хордолттой хүүхдүүдэд ЭХЭМҮТ-н хүүхдийн хүлээн авах Яаралтай тусламжийн тасаг тусламж, үйлчилгээ үзүүлсээр байна.
Эмийн хордолттой хүүхдийн 86% нь эмийн бэлдмэлийг гэрийн нөхцөлд хүүхдийн нүдэнд ил харагдах, гар хүрэх боломжтой газар байлгаснаас шалтгаалсан хордолтууд байлаа. 10 дээш насны 14 хүүхэд санаатай буюу амиа хорлохыг завдсан шинжтэй эм уусан байсан нь эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхдэдээ илүүтэй халамж анхаарлаа хандуулж, тэдний хүсэл, саналыг бүрэн хуваалцаж, зөв харилцаа үүсгэх хэрэгтэйг харуулж байв.
Судалгаанаас харахад даралт бууруулах, витаминууд, зүрх судасны эм, тайвшруулах, нойрсуулах эмийн тун хэтрүүлэн хордсон тохиолдлууд 41% -ийг эзэлж байлаа. Эмэнд хордох өндөр эрсдэлтэй нь 1-5 нас харагдаж байв.
ХАЯТТ-н хийсэн сүүлийн 3 жилийн эхний 3 сарын хугацаанд эм ууж хордсон тохиолдлыг судалгаа эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлын тоо сүүлийн 3 жилийн хугацаанд жил бүр өссөөр байгааг харуулж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ