
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн байранд 09.30 цагт болно.
Цэцийн хуралдаанаар УИХ сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг хэлэлцэх юм.
Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг зөв гэж үзвэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид орон нутагт өрсөлдөөд ялагдал хүлээсэн бол намын нэрсийн жагсаалтаар парламентад суух эрхгүй болох юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ