
2012 онд нийслэлийн авто замын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр 15.00 цагт Хангарьд ордонд болно. Хуралд энэ оны зам барилгын ажлуудыг гүйцэтгэхээр одоогийн байдлаар шалгараад байгаа гүйцэтгэгч компаниуд оролцоно.
Энэ жил нийслэлийн 90 гаруй км замд шинэчлэл, урсгал засварын ажил хийгдэх бөгөөд 52 тэрбум 455 сая төгрөг төсөвлөгдсөн. Харин өнгөрсөн жил нийслэлд хийгдсэн зам засварын ажил дуусаагүй он дамнаж байгаа. Эдгээр замын ажил ирэх наймдугаар сард бүрэн дуусч хүлээлгэн өгөх юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ