
Францын “Үндэсний Фронт” намын тэргүүн Марин Ле Пен мягмар гаригт Парист мэдэгдэл хийсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтаар 17,9 хувийн санал авч, арван нэр дэвшигчээс гуравдугаарт бичигдсэн энэ улс төрч эмэгтэй одоо сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч Николя Саркози болон Франсуа Олланд хоёрын хэнийг ч дэмжихгүй гэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ ирэх ням гаригт би бөглөөгүй саналын хуудсаа хайрцагт хийх болно. Би сонголтоо хэдийн хийсэн. Одоо та нар өөрсдийн сонголтыг хийх үлдсэн хэмээн мэдэгдсэн гэнэ.
Түүнийг хэнд саналаа өгөх бол гэж намаас нь болон бусад улс төрчид хүлээж байсан юм. Одоо сонгуульд өрсөлдөж байгаа Николя Саркози болон Франсуа Олланд нарын саналын зөрүү маш бага байгаа учир Марин Ле Пений санал чухал байгаа аж. Учир нь түүнд саналаа өгсөн сонгогчид Марин Ле Пений дэмжсэн нэр дэвшигчийг дэмжих магадлалтай гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ