
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Гал унтраах ангиудад өнгөрсөн хоногт нийслэл хотоос гал түймрийн нэг, галын зөрчлийн зургаан дуудлага, орон нутагт гал түймрийн нэг мэдээлэл иржээ. Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг, 16 дугаар хорооллын 18 дугаар байранд орцны жижүүрийн байр шатаж байсныг 05.24 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн салаа ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн П /45 настай, эрэгтэй/ угаартсан байсныг “Яаралтай түргэн тусламжийн 103”-ын эмчид хүлээлгэн өгсөн.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ