Хоёр түймрийг бүрэн унтраажээ

img

Улсын хэмжээнд он гарсаар 87 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнгөрсөн хоногт хамгийн сүүлд ассан хоёр түймрийг бүрэн унтраажээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, “Сайнцогт” гэдэг газар 05 дугаар сарын 01-ний өдөр  гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж  бүрэн унтраасан байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын гуравдугаар багийн нутаг, “Сантын булаг” гэдэг газар гарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид,  орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж  бүрэн унтраажээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ