Өнөөдөр болох үйл явдал
-МХЕГ-ын хурлын танхимд үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн чанарын байдалд хийсэн хяналт шалгалт болон зарим аймгуудад хууль бус мод бэлтгэлийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар газрын даргын зөвлөлийн хурал болж байна. -Өргөө кино театрт 11.00 цагаас “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Хөгжлийн бэршээлтэй иргэдийн өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдэнэ. -Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар 14.30 цагаас ЭМЯ дээр БНХАУ-ын Эрүүл мэндийн сайд Чэнь Жу-г хүлээн авч уулзана. Уулзалтын үеэр хоёр улсын ЭМЯ-д хоорондын 2012-2016 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурна. -Төрийн ордны том вип танхимд 15.00 цагт Монгол Улс, ХБНГУ-ын хооронд “Монгол Улсад хамтарсан мэргэжлийн боловсрол, сургалт“ төслийг хэрэгжүүлэх загварын тухай харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. -Соёлын төв өргөөнд 17.00 цагаас “Морин хуурын олон улсын наадам”-ын хаалтын нэгдсэн концерт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ