Сонгуулийн өмнө жагсагч оюутан бүр олон болох вий

img

Монголын улстөрчдийг хувийн сургуулиас нь салгаагүй цагт Монголын боловсролын тогтолцоо эрүүлжихгүй гэдгийг олон хүн хэлдэг. Учир юунд вэ гэхээр ашиг сонирхолын зөрчил шууд утгаараа илэрдэг. Боловсролоор бизнес хийгч улстөрчид хэн байна вэ? Д.Лүндээжанцан “ШИХИХУТУГ” хууль зүйн дээд сургууль, Д.Оюунхорол “Отгонтэнгэр”, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн “Монгол бизнес”, Боловсролын яамны сайд асан А.Цанжид төрийн захиргааны “Соёмбо” ДС, С.Төмөр-Очир “Хангай” ДС, Д.Дорлигжав “Билэг” ДС , Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Либерти” дээд сургуулийн 25 хувийг эзэмшдэг, Р.Гончигдорж МУИС-ийн ТУЗ, Р.Амаржаргал ЭЗДС ТУЗ-ийн гишүүн, Н.Ганбямба “Жонон” Технологийн дээд сургууль, Эрүүл мэндийн сайд асан Б.Батсэрээдэн “Этүгэн” ДС гэх мэт байх юм. Монголын боловсролын салбарыг шинэчлэхийн тулд тэнд байгаа ашиг сонирхолын зөрчлийг үгүй хийх хэрэгтэй гэдэг. Мэдээж тэд Хүний хөгжлийн сангийн мөнгийг сургалтын төлбөрт оруулаад, дээрээс нь түүнийгээ далимдуулж төлбөрөө нэмж байгаа нь гайхалтай сайхан бизнесийн санаа байж таарна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд л гэхэд их, дээд сургуулиудад зориулагдан Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөр, стпент, хувь хувьсгалын сургууль гэж ялгалгүй багш, ажилчдын цалингийн нэмэгдэл гээд улсын төсвийн чамгүй хэсэг энэ салбар руу урссан. Энэ төрлийн хуулийн төслүүд л УИХ дээр гацаж түгдрэлгүй, урссаар байна. Эцэг, эхийн нуруун дээрх ачааг хөнгөлж, сургалтын төлбөрийг төрөөс төлж, оюутнуудад цалин хангамж өгч байгаа нь сайн ч ирэх сонгуулиар дараа жилийн сургалтын төлбөрөө ар гэрээсээ гаргуулахгүй гэсэн оюутнууд улстөрчдийн утсан хүүхэлдэй болох вий. Сонгуулийн жилийн хавар бүр Төрийн ордныг тойрон “гороолох” хүмүүсийн ихэнхийг таван мянган төгрөгөнд хууртсан монголын ирээдүйн сэхээтнүүд байдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбар руу урьд жилүүдээс илүү их мөнгө урссан нь энэ салбараас төрөө эсэргүүцэгчдийг бүр олноор төрүүлэх вий. Монголын ирээдүй болсон залуус хувь хүний өрсөлдөх чадвар, улс орны хөгжлийн тухай биш, "Нам дагаж ам тосдох" сэтгэхүйн талаар бодох боломжийг 2012 онд сонгуулиар олгохгүй байх нь энэ нийгмийг эрүүлжүүлэх нэг шат биз ээ. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

¿õýýñýé
2012-05-02