Нисдэг тэрэгний ослоор хүмүүс амь үрэгдэв

img

Колумбийн Нисэх хүчин болон цагдаагийн ажилтнуудын сууж явсан нисдэг тэрэг мягмар гаригт осолдож, 13 хүний амь эрсэдсэн талаар СNN бичлээ. Нисдэг тэрэг Карибын булан хавьд осолдсон талаар Колумбийн Нисэх хүчин мэдэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн долоо нь Нисэх хүчний, зургаа нь цагдаагийн ажилтнууд байжээ. Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануел Сантос  амь үрэгдсэн ажилтнуудын ар гэрт эмгэнэл илэрхийлсэн бөгөөд өөрийн албаны твиттер хуудсанд эмгэнэл бичсэн юм. Нисдэг тэрэг ажилтнуудыг Барранкула хотоос Каукасия хот руу хүргэж явжээ. Газардах үедээ осолдсон  нисдэг тэрэгний ослын шалтгааныг тодруулахаар цагдаа нар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ