
Улсын Драмын эрдмийн театраас өрх тусгаарлан гарсан “Мөрөөдлийн театр”-ын хамт олны дэлгэцийн анхны бүтээл болох “Ээжийн дайсан” нэртэй уран сайхны кино энэ сарын 4-нд нээлтээ хийнэ. “Мөрөөдлийн театр”-ын хамт олон цаашид дэлгэцийн бүтээлээс гадна бяцхан багачуудад зориулсан уран бүтээлүүд ч хийхээр төлөвлөсөн аж. “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны киног “Image” студи, “Милл” энтертайнмент хамтран бүтээжээ.
Тус киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж, Л.Лхагважаргал найруулан, зураглаачаар Б.Төгөлдөр нар ажиллажээ. “Ээжийн дайсан” кинонд гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр зэрэг олны танил жүжигчдээс гадна дуучин Ч.Цэлмүүн, жүжигчин Л.Нурбулан, Т.Баттулга нар тоглосон байна.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ